
УБЦТС ТӨХК нь ухаалаг тоолуураар 100 хувь хангагдаад байгаа Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд болон Налайх, Зуунмод төвүүдийн хэрэглэгчдийн сар тутмын тоолуурын заалтыг бичих, төлбөр цуглуулах, авлага барагдуулах ажиллагаа 2026 оны наймдугаар сараас эхлэн нэгдсэн 1 циклд шилжлээ.
Өөрөөр хэлбэл эдгээр хэрэглэгчдийн хувьд төлбөр төлөх хугацаа ижил буюу нийтээрээ цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-оос 30-ны өдрүүдэд төлдөг болж өөрчлөгдсөн байна.
Шинэчлэгдсэн журмаар төлбөрөө дээрх хугацаанд төлөөгүй хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх, төлөөгүй төлбөрт алданги ногдуулах зэрэг ажиллагаа хийгдэхээр болжээ.