
Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд "Ачааны автомашины дугуй шатаж байна" гэсэн дуудлага тавдугаар сарын 7-ны өдрийн 09:42 цагт аймгийн онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход Дундговь аймгийн Баянжаргалан сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд 101 тонн нүүрс тээвэрлэж явсан иргэн Б-ийн “Beiben North Benz ND4100” зүтгүүрийн автомашины чиргүүлийн наймандугуй шатаж байсан аж. Албан хаагчид 43 минут ажиллаж, галыг унтраасан байна.