
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр орон байрны хулгайн зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хаалга эвдэн орж, дунд гарын болон бага гарын мөнгөн аяга тус бүр 1 ширхэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг алдагджээ. Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс Samsung загварын 55 инчийн зурагт, айргийн хул, домбо алдагдсан хэрэг тус тус бүртгэгдсэн байна.
Энэ оны эхний долоодугаар сарын байдлаар орон байрны хулгай 1252 бүртгэгджээ.
Иймд иргэдийг зуны аялал жуулчлал эхэлсэнтэй холбогдуулан хаалга, цонхоо түгжсэн эсэхээ шалгах, хяналтын камер ашиглах, хөршийн холбоогоо сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.