Нүүдэлчин соёл иргэншлийн өв уламжлал, үндэсний спортыг дэлхий дахинд сурталчилдаг нэр хүндтэй наадмын нэг бол World Nomad Games буюу Дэлхийн нүүдэлчдийн спортын наадам юм. Энэ жилийн наадам Киргиз улсад зохион байгуулагдана. 60 гаруй улсын төлөөлөл оролцох энэ наадамд манай улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор болжээ.
Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадмын Монголын багийн тугчаар улсын заан Д.Анар сонгогджээ. Мөн улсын заан Б.Серик, аймгийн хурц арслан Б.Бадрал нарын бөхчүүд Монгол үндэсний өв соёл, бөхөө дэлхий нийтэд сурталчилан таниулах багийн бүрэлдэхүүнд багтсан байна.
Наадам наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны хооронд Киргиз улсад болно.
