
Азийн зуны спортын наадмыг зохион байгуулах хорооноос “Айчи-Нагоя хүрэх замд” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт Монгол Улсаас пара хөнгөн атлетикийн залуу тамирчид болох Г.Ган-Эрдэнэ, Н.Амин-Эрдэнэ нар сонгогджээ.
Олон улсын тамирчдын хөтөлбөрт багтсан манай тамирчид дасгалжуулагч Д.Махаширигийн хамт энэ сард Узбекистанд болох арга хэмжээнд оролцоно.
Ташрамд дуулгахад, “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадам аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болно. Монгол Улсаас 10 спортын төрөлд 40 тамирчин оролцохоор эрхийн мандатаа авчээ.