
Муур тэжээдэг хүн бүр өөрийн муурыг л хамгийн хөөрхөн гэж боддог. Тэгвэл маш олон үзүүлэлтээр дэлхийн хамгийн царайлаг муурыг шалгаруулдаг уралдаан бий.
Дэлхийн муурын холбооноос саяхан 2025 оны хамгийн хөөрхөн муурыг шалгаруулжээ. Ийнхүү дэлхийн хамгийн хөөрхөн, үзэсгэлэнтэй муураар Дарлен Флёр Далмор Блэк нэртэй "абиссин" үүлдрийн орос муур шалгарчээ. Тус муур нийт 19 700 оноо авснаар тэргүүн байрт орсон байна.
Харин дэд байрт МелодиШарм Пи-Шарк хэмээх "Scottish Fold" үүлдрийн муур 18 500 оноогоор шалгарсан бол гутгаар байрыг Моки Тарлен нэртэй" бритиш шортэйр" үүлдрийн Беларусь муур эзэлжээ.