
Швейцарт болсон АНУ–Ираны хэлэлцээ эхэндээ хүндрэлтэй байсан ч эцэстээ "урам зориг өгөхүйц ахиц" гарсан талаар зуучлагч орнууд болох Катар, Пакистан мэдэгдлээ.
Хэлэлцээнд гарсан ахиц
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгдэлдээ:
Мөн Катар, Пакистаны мэдээлснээр хэлэлцээний хэрэгжилтэд хяналт тавих Өндөр түвшний хороо байгуулагдахаар болжээ. Мөн Ормузын хоолойтой холбоотой асуудлыг шуурхай зохицуулах шууд харилцааны суваг бий болгоно.
Хурцадмал мөчүүд
Хэлэлцээний явц өмнө нь бараг тасалдах шахсан байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны төлөөлөгчдөд хандан сүрдүүлсэн өнгө аястай мэдэгдэл хийснээр Ираны ахлах хэлэлцээчийг бухимдуулжээ.
Трамп Fox News-д өгсөн ярилцлагадаа “Хэрэв эцсийн хэлэлцээр байгуулагдахгүй бол АНУ Ираныг дахин бөмбөгдөж, Ормузын хоолойг "хяналтдаа авч" магадгүй” гэж мэдэгдсэн байна.
Зуучлагчдын мэдээлснээр АНУ болон Иран мөргөлдөөнийг сааруулах, санамсаргүй сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх хамтарсан зохицуулалтын бүтэц байгуулахаар тохиролцжээ.
Энэ механизмыг Катар болон Пакистан зуучлан ажиллуулах бөгөөд зорилго нь:
Ливан дахь мөргөлдөөн нь АНУ–Ираны эцсийн хэлэлцээр байгуулагдахад тулгарч буй хамгийн том саадын нэг хэвээр байгаа юм.
Техран Израилын агаарын цохилтууд үргэлжилж байгаа нөхцөлд тогтвортой тохиролцоонд хүрэх боломжгүй гэж үзсэн. Ингэхдээ энгийн иргэдийн амь нас хохирч буй цохилтуудыг бүрэн зогсоох шаардаж байгаа юм.