
Казахстаны Астана хотод аравдугаар сарын 24-нд сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Одоогоор 300 орчим бөх 10 жинд өрсөлдөхөөр нэрээ өгчээ. Монгол Улсаас саяхан өндөрлөсөн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн Г.Ганхуяг тэргүүтэй бөхчүүд барилдана. Тодруулбал, 55 кг-д Д.Мөнх-Эрдэнэ, 87 кг-д Б.Цогтбаатар, 97 кг-д Г.Ганхуяг нар зодоглохоор болсон байна.