
Өчигдөр буюу долоодугаар сарын 29-нд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2166 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллээс 656 нь зөрчлийн, 102 нь гэмт хэргийн шинжтэй байв.
Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 68 дуудлага, 10 хулгайн хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил илэрч, 77 хүнийг эрүүлжүүлсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.