Герман улс Польшид нөхөн төлбөр төлөх ёстой гэж Польшийн Ерөнхийлөгч Карол Наврокки дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 86 жилийн ойг тохиолдуулан Гданьскийн ойролцоох Вестерплатте хойгт үг хэлэхдээ мэдэгдэв.

"Үнэн, сайн харилцаанд суурилсан түншлэлийг бий болгохын тулд бид Германаас дайны төлбөр авах ёстойг Польшийн Ерөнхийлөгчийн хувьд би үг дуугүй шаардаж байна” хэмээн тэр хэлжээ.

Түүний хэлснээр, энэхүү төлбөр нь “түүхэн  эмчилгээг” орлохгүй. Польш  НАТО-гийн зүүн жигүүрийн чухал орны хувьд Германтай харилцаандаа шударга ёс, үнэнийг чухалчилж байгаа ч нөхөн төлбөр авах шаардлагатай гэж Наврокки нэмж хэлэв.

Навроцкий мөн засгийн газраас Германаас нөхөн төлбөр авах шаардлагыг дэмжихийг уриалав.