
“Айчи Нагоя-2026” Азийн зуны спортын ХХ наадам нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ. Энэ наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 303 тамирчин өрсөлдөнө. Тэгвэл манай багийн түрүүч болох боксын шигшээ баг өнөөдөр Япон улсыг зорьж олон улсын хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Азийн наадмын өмнөх бэлтгэл энэ сарын 10-19-ний өдрүүдэд үргэлжилнэ.
“Айчи Нагоя-2026” Азийн зуны спортын ХХ наадмын боксын тэмцээн есдүгээр сарын 20-оос аравдугаар сарын 2-ны хооронд явагдана. Өмнөх Азийн наадам буюу “Ханжоу 2022” наадмаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн хүрэл медаль хүртэж, “Парис 2024” зуны олимпын наадмын эрхийг авч байсан билээ.
