
“Ташкент-2026” жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг-ын жингийн аваргууд тодорно.
Манай улсаас нийт таван жүдоч барилдана. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Ц.Мишигтогоо, 81 кг-д Г.Түвдэнренчин, эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Х.Ариунтунгалаг, 63 кг-д Х.Маралмаа, Х.Ариунтунгалаг нар барилдана. Харин -70 кг-ын жинд Монголоос жүдоч оролцохгүй.
“Ташкент-2026” тэмцээнийг ОХУ-ын баг хоёр алт, нэг мөнгөн медальтай тэргүүлж эхэлсэн бол Япон /1+1+2/, Монгол /1+0+0/, Узбекистан /1+0+0/ улсын баг алтан медалийн тоогоор удаалж байна. Эхний өдөр 10 орон ямар нэгэн медаль хүртжээ.
Манай улсаас эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд ОУХМ, Хилчин спорт хорооны тамирчин Т.Ариунзаяа алтан медаль хүртсэн юм. Мөн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Л.Булган хүрэл медалийн төлөө ялагдан тавдугаар байр эзэлсэн.
