Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт 11.00-13.00 цагийн хооронд үргэлжилнэ. Энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцож буй юм.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа. Мөн наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mnwww.ticket.mn сайтаар худалдаалж байна.