
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд "Хөгжлийн банкны" гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шийдвэрийг танилцууллаа.
Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр ажиллаж байсан Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Н.Баярчимэг, О.Хуягцогт, Д.Даваасамбуу, Б.Махбал нар нь холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “НВЦ”, “Монгол драй милк”, “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Мондулаан”, “Бэрэн групп” зэрэг компаниудад тус тус хууль бус давуу байдал бий болгоход “1-ээс 7” хүртэлх удаагийн үргэлжилсэн үйлдлээр хамтран оролцож, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон.
Гэвч анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд дүгнээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн тул гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход нотолбол зохих байдал, түүнд хамаарах яллах ба цагаатгах бүхий л нотлох баримтуудыг нотолгооны стандарт шалгуурын дагуу бүрэн, бодитой харьцуулан шалгах шаардлагатай гэж үзсэн байна.
Б.Найдалаа нарт холбогдох хэргийг хүчингүй болголоо
Шүүгдэгч Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэр, Г.Одонтуул, Б.Батзаяа нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ.