
Олон улсын тэшүүрийн холбооноос зохион байгуулж буй шорт трекийн дэлхийн цуврал тэмцээн өнөөдөр Шанхайд эхэллээ. “World Tour-4” цуврал тэмцээнд Монгол Улсаас ОУХМ Э.Мөнх-Эрдэнэ оролцоно. АНУ, Нидерланд, БНСУ, Япон, ОХУ зэрэг дэлхийн шилдэг тамирчид оролцож буй уг тэмцээнд тэрээр 500 м, 1000 м, 1500 метрийн зайд уралдана. Тэмцээн гурван өдөр үргэлжилж, ням гарагт хаалтаа хийнэ.
Э.Мөнх-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт БНСУ-ын Сөүл хотод болсон шорт трекийн дэлхийн цувралд “Монгол бөхөн” нэрээр оролцсон. Тэрээр 1000 мерийн зайд улсынхаа рекордыг 01:30.001 болгон ахиулж, хэсэгтээ тавдугаар байрт орсон юм.