
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос анх удаа 15 хүртлэх насны эрэгтэй багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох фестивалийг ирэх аравдугаар сард Азарбайжан улсад зохион байгуулна. "Баку-2026" тэмцээнд 192 орон оролцоно.
Манай 15 хүртэлх насны шигшээ “O” хэсэгт Беларус, Ботсвана, Мали, Папу Шинэ Гвиней болон Перу улсын багтай өрсөлдөнө.
Монголын хөлбөмбөгийн холбооноос ирэх долоо хоногт шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлах юм.
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос өсвөрийн хөлбөмбөгийг хөгжүүлэх тууштай бодлогын хүрээнд өнгөрсөн жил Зөвлөлийн хурлаар уг тэмцээнийг зохион байгуулах шийдвэрийг гаргажээ. Мөн ирэх 2027 онд 15 хүртэлх насны эмэгтэй багуудын тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.