
Сангийн сайд З.Мэндсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дансыг нь нээсэн 12 500 ААН-д 3.8 их наядын татварын өрийн асуудал байгаа. Дансыг нь нээснээр 38 тэрбум төгрөг тухайн аж ахуйн нэгжүүдээс татварт орж ирсэн байна. Нэг сарын хугацаанд татварын өрөө төлөх боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа. Тиймээс боломжийг ашиглаад, татвараа төлөх ёстой. Одоо зөвхөн шүүхийн шийдвэрээр дансаа хаалгасан ААН-үүд л үлдсэн" гэв.