
“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Улсын комисс уг байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэр гаргажээ. Энэ оны долоодугаар сард албан ёсоор ашиглалтад орох уг байгууламж хоногт 250 000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай.
Шинэ байгууламжийн нэг онцлог нь бохир ус цэвэрлэх явцад үүсэх лагийг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх технологи нэвтрүүлнэ. Ингэснээр нийт эрчим хүчний хэрэгцээний 30–40 хувийг өөрөө ханган жилд 7–8 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч хэмнэх тооцоотой байна.