Бильярдын спортын нэгэн төрөл болох heyball-ийн олон улсын нээлттэй тэмцээн Монголд болж байна. Монгол, ОХУ, БНХАУ, Англи, Тайланд, Киргизстан, Казахстан, Пакистан улсын нийт 192 тамирчин өрсөлдөж буй тус тэмцээний аварга өнөөдөр тодорно. Тэмцээний шагналын сан 50 мянган ам.долларын аж.
Тэмцээний хагас шигшээд Монголын дөрвөн тамирчин шалгарчээ. Энэхүү спортоор хамгийн өндөр амжилт үзүүлсэн монгол тамирчин нь Э.Тэмүүжин. Тэрбээр өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ.
169 орныг эгнээндээ нэгтгэсэн heyball спорт нь манай улсад 2017 оноос хөгжих эхлэлээ тавьж, 2019 онд Азийн цуврал тэмцээнийг зохион байгуулсан байна.

