
Хэнтий аймгийн Баянхутаг суманд хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлага 11 дүгээр сарын3-ны 16:17 цагт холбогдох байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллажээ. Улмаар мөн өдрийн 19:00 цагт цурамд оруулан 21:26 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 744 га талбай өртөж шатсан гэдгийг ОБЕГ мэдээлэв.