-141923-967953289.jpeg)
Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг, сумын төвөөс баруун тийш Хараат хэмээх газарт өчигдөр буюу наймдугаар сарын 31-ны өдөр хөвчөөс дөрвөн баавгай орж иржээ.
Нутгийн иргэд баавгайг тээврийн хэрэгслээр туун ойролцоох хөвч рүү оруулсан байна.
Баян-Уул сум нь Дорнод аймгийн ойн сангийн 80 хувийг бүрдүүлдэг, өтгөн ой хөвч бүхий нутаг юм. Ойн зэрлэг амьтад тал руу дайжиж буй энэ үед Дорнод, Хэнтий аймгийн хойд нутгийн иргэд болон аялж зугаалж яваа иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа.