
Өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ний 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт зургаан зам тээврийн осол бүртгэгджээ.
Эдгээр осол нь тухайн чиглэлийн хөдөлгөөний хурдыг удаашруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг бууруулан, зохиомол түгжрэл үүсгэж байгаа аж.
Иймд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөлөө.