
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйгаагүй байна. Дундговийн нийт, Ховд, Говь-Алтай, Завханы зарим, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн жилийн өдийд нийт нутгийн 80 орчим хувьд ургамал цухуйсан байсан бол энэ жил зарим нутгаар бэлчээрийн ургамал оройтож ургаж байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджаас 1.1...9.6 градус дулаан, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджийн орчим байжээ. Хур тунадасны хувьд нийт нутгийн 60 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас ахиу орлоо.