Монголын үндэсний бөхийн холбооноос 2024-2025 оны бөхийн өргөөнд болсон улирлын барилдаанаас шилдэг найман бөхийн тодруулдаг. Үндэсний их баяр наадмын өмнө бөхчүүдийн чансааны оноог шинэчлэн гаргалаа.
Энэ удаагийн чансааны тэргүүн бөхөөр улсын заан Б.Бат-Өлзий 11350 оноогоор шалгарлаа. Түүний араас улсын начин Э.Батмагнай, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, Н.Өсөхбаяр нар удаалжээ. Бөхчүүдийн чансааны наймдугаар байрт улсын аварга О.Хангай бичигдсэн байна.
Бөхийн холбооноос баяр наадмын бөхийн өргөөнд болсон улирлын барилдаанд амжилттай барилдсан шилдэг найман бөхийн батламжийг өчигдөр гардуулан өглөө.
ШИЛДЭГ НАЙМАН БӨХ
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий /33 нас/ 11350 оноо
Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай /24 нас/ 10300 оноо
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /22 нас/ 10050 оноо
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /27 нас/ 9700 оноо
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Аймгийн хурц арслан Д.Алтанцоож /30 нас/ 9400 оноо
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр /35 нас/ 9,100 оноо
Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /35 нас/ 8800 оноо
Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай /35 нас/ 8600 оноо
