Цагдаагийн байгууллагад “Зам тээврийн осол гарч хүн бэртсэн байна” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 47 настай, эрэгтэй жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дэлгүүр орохоор машинаасаа буусан байх үед машин өнхөрч, 59 настай, эрэгтэй мөргүүлж, гэмтсэн болох нь тогтоогдоод байна.
Уг хэргийг үргэлжлүүлэн Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байна.