
Филиппиний баруун хэсэгт орших Палаван арлын ойролцоо лхагва гарагийн орой гатлага онгоц шатсаны улмаас таван хүн амиа алдаж, 80 гаруй хүн сураггүй болсон талаар Филиппиний Эргийн хамгаалалтын мэдээлэв.
Палаван мужийн Короны ойролцоох усанд MV June Aster хөлөг дээр гал гарсан орой нь 43 хүнийг аварсан аж. Эргийн хамгаалалтын албанаас нийтэлсэн дүрс бичлэгт хөлгийн зарим хэсгийг гал бүрхэн шатаж, аврагчид цогцсуудыг зориулалтын уутанд хийж буй нь харагджээ.
Эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч, коммодор Ноэми Каябяб DZXL радиод мэдээлэхдээ, хөлгийн зорчигчдын бүртгэлд 117 зорчигч, 17 багийн гишүүн байсан гэж тэмдэглэгдснийг дурдсан байна.
Аврагдсан болон амиа алдсан хүмүүсийн талаарх мэдээлэлд үндэслэвэл 80 гаруй хүн одоогоор сураггүй байгаа юм. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул эдгээр тоо өөрчлөгдөж болзошгүй гэж Каябяб хэлэв. Түүний мэдээлснээр, гатлага онгоц Манила хотын Басеко боомтоос хөдөлж, Короныг зорьж явжээ.
Гал гарсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.