АНУ-ын Төлөөлөгчдийн танхим тус улсын ирэх оны цэргийн зардлын тухай гол хуулийн төслийг баталлаа. Батлан ​​хамгаалахын нийт батлагдсан төсөв 900 тэрбум долларт хүрч буй аж. 231 хууль тогтоогч дэмжиж, 196 нь эсрэг санал өгсөн баримт бичгийг намуудын ширүүн мэтгэлцээний эцэст баталсан байна.

Батлагдсан төсөвт Украинд цэргийн тусламж үзүүлэхэд зориулж 400 сая доллар олгохоор тусгажээ. Эдгээр мөнгийг Украины аюулгүй байдлыг хангах санаачлагын хүрээнд(USAI) Пентагон өөрийн зэвсэглэл техник хэрэгслийг шууд шилжүүлэхийн оронд Америкийн зэвсэг үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулах замаар олгох юм. 

Хууль тогтоогчид мөн засаг захиргаа Украинд урьд нь зөвшөөрөгдсөн тусламжаа цуцлах эсвэл түр зогсоох шийдвэр гаргавал Пентагон Конгресст мэдэгдэх шаардлагатай хяналтын механизмыг оруулсан байна.

Баримт бичгийг Сенат хэлэлцсэний дараа төсвийн эцсийн хувилбарыг Ерөнхийлөгч Дональд Трамп баталгаажуулан гарын үсэг зурах юм.