
Дэлхийн шилдэг теннисчид БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод болж буй “Wuhan Open” тэмцээнд оролцож байна. Филиппиний залуу од Алекс Эала тэмцээний ганцаарчилсан болон хосын төрлийн эхний тойргоос хасагдлаа. Тэрээр Туркийн теннисчин Сонмэзтэй хослон тоглосон ч Украйны хосод ялагдан тэмцээнээ дуусгасан байна.
Дэлхийн чансааны 18-д бичигдэж буй Алекс Эала Ухань хотод болж буй тэмцээнээс ялалт авч чадсангүй. Түүний хувьд өнгөрөгч сард Японд болсон Азийн наадамд түрүүлэх зорилготой очсон ч мөн л Хятадын тамирчинд ялагдан хүрэл медаль хүртсэн юм.
Энэ жил 21 настай Эала 2026 оны “Уимблдон”-д дөрөвдүгээр тойрогт шалгарсан нь "Их дуулга" тэмцээний хамгийн өндөр амжилт болсон. Түүний тэмцээнээс олсон шагналын мөнгөн дүн 2 сая 335 мянган ам.долларт хүрчээ.
