
Уран барималч Ө.Бүрэнжаргалын “Халдвар” бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Тэрбээр мод, чулуу, төмөр болон холимог техник ашиглан бүтээсэн уран баримлын бүтээлүүдээрээ дамжуулан эх орон, эрх чөлөө, өвөг дээдэс, өв соёлоо хайрлах зэргийг бусдад хүргэхээр зорьжээ.




Үүнээс гадна өөрийн болон бусдын мөрөөдөл, хүсэл тэмүүллийг хайрлах, бүхий л харилцаа хэмжээ, хязгаарыг давахгүйгээр бие биеэ харилцан хүндлэх нь оршихуйн хамгийн чухал хүчин зүйл болохыг илтгэсэн байна.