АНУ Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдсөний дараа Лондоны ICE бирж дээр Brent хольцын үнэ нэгдүгээр сараас хойш анх удаа 81 ам.доллар хүрсэн тухай Bloomberg мэдээлэв.
Бөмбөгдөлт эхэлсэн даруйд Brent хольцийн үнэ 5.7 хувиар өсөж, нэг баррель нь 81.40 ам долларт хүрчээ. Энэ нь Ойрхи Дорнодоос ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн нийлүүлэлт тасалдсантай холбоотой аж.