
Гашуун хийгээд хөндүүр, амьдралын эгэл жирийн хормуудад орших эгэл бусыг үгээр зурсан яруу найрагч Б.Ууганбаярын “Давс хийгээд усны шүлгүүд” номын нээлт энэ сарын 11-нд “Хөх нар” контемпорари арт галререйд болно.
Тус номын нээлт нь зөвхөн номын танилцуулга бус шүлгийг эрс өөр өнцгөөс мэдрэх орон зайг бүтээхэд чиглэж байгаа аж. Тиймдээ ч номын шүлгүүдийг орон зай, дуу хоолой, дүрс хөдөлгөөнөөр мэдрэх орон зайг үүтгэж буйгаа зохион байгуулагчид онцлов.
Ийнхүү “Далай, ус, давс” нэртэй хоёр хүний шүлгэн жүжиг, адиуо визуал инсталяци, дуу, дүрс, хөдөлгөөнийг нэтгэсэн шүлгийн үзэсгэлэн зэргийг уншигч, үзэгчдэд хүргэх юм.