
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээн маргааш Гүржийн Тбилис хотод эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд 51 орны 389 жүдоч өрсөлдөхөөр боллоо.
"Тбилис-2026"-д Францын 25, Германы 22, ОХУ-ын 21, Израилын 16, Узбекистаны 14, Укрианы 12 жүдоч оролцохоор болжээ. Тэмцээнийг зохион байгуулагч Гүржээс 42 жүдоч барилдах бол Японы шигшээ багаас хоёр эмэгтэй жүдоч очсон байна.
Харин манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн жүдоч барилдана. Тодруулбал, У.Эрдэнэбаатар дасгалжуулагчийн удирдлага дор эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк болон Ө.Жанцандорж, 73 кг-д олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар нар барилдана. Эмэгтэй жүдочдоос 48 кг-д А.Мишээл, 57 кг-д өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 78 кг-д Ж.Урангоо барилдана.
Тэмцээний хуваарийн дагуу маргааш эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорно.