УИХ-ын ээлжит бус чуулганыг долоо хоногийн хугацаатай хуралдуулж өнөөдөр хаалаа. Ээлжит бус чуулганаар зөвхөн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх зорилгоор хуралдуулсан юм. Мөн төсвийн тодотголыг эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж төлөвлөгөөнийхөө дагуу төсвийн тодотголыг гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Маргааш УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээн ажиллуулж төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.