
Азарбайжаны Баку хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн талаасаа өнгөрлөө. Одоо гурван өдрийн барилдаан үлдсэн. Өнөөдөр болох эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг-д манай бөхчүүд барилдахгүй.
Тэмцээний дөрвөн жингийн барилдааны дараа Япон улсын баг зургаан алт, хоёр хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол Азарбайжан, Гүржийн багууд нэг алтан медальтай удаалж байна. Испани, Итали, Израйл, Казахстан, АНЭУ-ын баг нэг мөнгөн медальтай 4-8-р байрт бичигдэж байна. Монгол Улсын баг нэг хүрэл, гурван тавдугаар байр, нэг долоодугаар байрын амжилтаар Франц, Сербийн ард 11-р байрт дэвшлээ. Харин ОХУ, Молдав, Чех, Хорватын багууд нэг хүрэл медальтай 12-15-р байрт жагсаж байна.
93 орноос 15 орон медаль хүртжээ.
Дөрвөн өдрийн дараах дүн:
1. Япон - 6 алт, 2 хүрэл
2. Азарбайжан - 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл
3. Гүрж - 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл
4. Испани - 2 мөнгө, 1 хүрэл
5. Итали - 1 мөнгө, 1 хүрэл
6. Израйл - 1 мөнгө
7. Казахстан - 1 мөнгө
8. АНЭУ - 1 мөнгө
9. Франц - 2 хүрэл
10. Серб - 2 хүрэл
11. Монгол - 1 хүрэл, тавдугаар байр 3, долоодугаар байр 1
12. ОХУ - 1 хүрэл, тавдугаар байр 3
13. Молдав - 1 хүрэл
14. Чех - 1 хүрэл
15. Хорват - 1 хүрэл