
Шатахууны хомсдол, нийлүүлэлтийн асуудлыг эсэргүүцэж иргэд өчигдөр жагсаал зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб яаралтай хуралдлаа.
Хуралдааныг Ерөнхий сайдын өрөөнд зохион байгуулж, шатахууны нийлүүлэлт, нөөц болон өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.
Уг хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Засгийн газар бензин зардаггүй. Олоод ирсэн шатахууныг импортлогч та бүхэн зарж ашгийг нь хүртдэг. Яагаад ард иргэдэд төвөг учруулахгүй түгээж болохгүй байгаа юм бэ. Олоод ирсэн нь буруутаж орлого олдог нь хариуцлагагүй хандаж болохгүй. Дэлхийн байдлыг бид засаж чадахгүй ч дотооддоо шийдэж болох асуудлаа шийдэцгээ. Монополын эсрэг газар ажлаа хий. Зарим шатахууны компаниуд монопол үүсгээд байгаа мэдээлэл байна. Ард иргэдийн шаардлага, Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж ав. Ардчилсан нам зун Д.Батлутыг, саяхан С.Амарсайханыг огцруулах шаардлага тавьж байсан. Би шат шатанд хариуцлага тооцоод л явж байна. Цаашид ч тооцно" хэмээн мэдэгджээ.