
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Тавдугаар сарын 31-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны тавдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өчигдөр өдрөөс 5 градусаар сэрүүсэж +17...+19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. . Өчигдөр өдрөөс 10 градусаар сэрүүсэж +17...+19 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өчигдөр өдрөөс 7 градусаар сэрүүсэж +14...+16 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: +5 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.