
Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монголд айлчлахаар болжээ. Түүний Монгол Улсад хийх айлчлал есдүгээр сарын 2-3-нд үргэлжлэх юм байна.
Айлчлалын үеэр Монголын Улсын Гадаад харилцааны сайд болон бусад өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ. Тухайлбал, эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү 2020 оны аравдугаар сард Монгол Улсад айлчилж байлаа.