
Нийслэл хотод өдөрт нийтийн тээврийн 1176 автобус иргэдэд үйлчилж байна. Сүүлийн өдрүүдэд иргэд нийтийн тээвэр удаан хүлээх, багтахгүй байх зэрэг асуудлууд үүсэж буй тул асуудлыг шийдвэрлэхээр дараах арга хэмжээг авч буй талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн "Цаг агаарын нөхцөл байдал болон бензиний хомсдолоос шалтгаалж нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо нэмэгдэж байна. Аравдугаар сарын 27-ны өдөр 766 000 орчим иргэн автобусаар зорчсон. Авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж чадахгүй, шатахууны дарааллаас шалтгаалж нийтийн тээврийн хөдөлгөөн саарсан, түгжрэлээс шалтгаалж автобуснууд нэг талдаа гарч байгаа асуудлыг НТБГ-ын болон үйлчилгээ үзүүлэгч 17 оператор компанийн тээвэр зохицуулагч нар GPS-ээр хянаж, богино эргэлтээр явуулах зохицуулалт хийж байна. Тухайлбал, энэ сарын 28-нд 40 орчим автобусыг богино эргэлтээр явуулсан. Аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийтийн тээврийн автобусны дундаж хурд 16 км цаг гаруй болж, нэмэгдэж байна. Гэсэн ч тээвэр зохицуулалтыг байнга хийсээр байх болно" гэлээ.
Богино эргэлтийн автобус явуулж байгаа чиглэлүүд:
Харин Туул тосгон чиглэлд нэг автобус нэмж, Туул тосгон-Хангарди чиглэлийг Туул тосгон-Яармагийн 3 дугаар буудал болгон өөрчилж байгаа" гэв.
Нийслэл хотод 20 автобусыг иргэдийн санал хүсэлтийг үндэслэн эрэлттэй чиглэлд нэмж, үйлчилгээнд явуулна. Ирэх онд нийтийн тээврийн салбарт 156 шинэ автобусаар парк шинэчлэлт хийх аж.