
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын дөрөв хоногт шилжүүлэхээр болсон талаар НЗДТГ-аас мэдээлсэн. Уг шийдвэр нь зөвхөн төрийн өмчит компаниудад хамаарах аж. Мөн албан хаагчдын ажлын өдрийг хэзээнээс дөрөв хоногт шилжүүлэхийг өнөөдөр шийдвэрлэнэ гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.