
Талбайн теннисний нэр хүндтэй тэмцээний нэг болох “Уимблдон” Английн Лондон хотод өнөөдөр эхэллээ. Дэлхийн шилдэг теннисчид цугларч буй тус тэмцээн долоодугаар сарын 12-нд өндөрлөнө. Энэ жилийн “Уимблдон”-д Беларусын Викториа Азаренка, ОХУ-ын Елена Рыбакина, Японы Наоми Осака, Сербийн Новак Жокович нарын өнөө цагийн бүхий л шилдэг теннисчид тоглож байна. Мөн эгч дүүс алдарт теннисчин АНУ-ын Серена Уильямс, Вильямс Уильямс нар хосын төрөлд тоглохоос гадна Серена ганцаарчилсан төрөлд цагаан хуудсаар оролцоно.
Байгалийн ногоон зүлгэн дээрээ болдог албан бус дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэгддэг “Уимблдон”-ы энэ жилийн шагналын сан 64 сая еврод багтжээ. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчин 3 сая 600 мянган евро, дэд аварга 1 сая 800 мянган еврогийн мөнгөн шагнал хүртэх аж. Мөн ганцаарчилсан төрлийн 128-д багтсан теннисчин 80 мянган еврогийн мөнгөн шагнал хүртэж байна.
