
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлыг танилцуулж байна. Шатахууны асуудалтай холбоотойгоор салбарын сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор ээлжлэн олгох, нэг машинд 50 мянган төгрөг хүртэл хэмжээнд шатахуун өгөх арга хэмжээ хэрэгжсэн эхний өдрийн байдлаар зарим нэг эерэг үр дүн гарсан гэдгийг Г.Дамдинням сайд онцоллоо.
Мөн “Цаашид шатахуун оруулж ирэх улсын тоог нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. Иргэд БНСУ-аас яаж шатахуун оруулж ирэх гэж байгаа талаар гайхаж байх шиг байна. Бид энэ улсаас шатахуун авдаг. Сингапураас бас авдаг. Хэмжээг нь нэмэгдүүлэх талаар л ярьж байгаа юм. Шатахууны үнэ дээр тохиролцох боломжгүй. Одоогоор олдож байгаа газраас нь л авч байна" хэмээн ярилаа.