Монголын үндэсний бөхийн холбооноос долоодугаар сард зохион байгуулах онцлох томоохон бөхийн барилдааныг хуваарийг гаргалаа. Үндэсний их баяр наадмын дараа орон нутагт олон барилдаан бий. Тодруулбал, долоодугаар сарын 13-нд Хүй долоон худагт уламжлал ёсоороо Уяачдын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болно. Мөн долоодугаар сарын 26, 27-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаантай. 

ЭНЭ САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ: 

-Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан, Төв цэнгэлдэх хүрээлэнд,

-Долоодугаар сарын 13-нд  Уяачдын наадмын бөхийн барилдаан ба Улсын баяр наадамд шөвгөрсөн Улсын цолтой бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулах үйл ажиллагаа. Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт 

-Долоодугаар сарын 19-нд Авто тээврийн 100 жил 128 бөхийн барилдаан (Түрүү бөх авто машин, үзүүр бөх 30 сая, их шөвөг 10 сая) Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт 

-Долоодугаар сарын 26-27-нд Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан (Түрүү бөх Ланд круйзер 300 автомашин) Өвөрхангай аймаг Арвайхээр хотод.

-Долоодугаар сарын 29-30 -нд Увс аймаг байгуулагдсан түүхт 100 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадамд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан ( Түрүү бөх Лексус 600, үзүүр бөх 2 өрөө байр ) Улаангом хотод. Бай шагналаараа бөх сонирхогчид болон бөхчүүдийн анхаарлыг татсан энэхүү барилдаанд түрүүлбэл “Лексус 600” маркийн автомашин гардах бол үзүүрлэсэн нь хоёр өрөө байртай гэртээ харина.