
Анх удаа 48 баг өрсөлдөхдөө гурван улсад зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий дуулианууд үргэлжилсээр байна. Испанийн шигшээ баг эхний тоглолтоо Атлантын далайд орших арал улс болох Кабо Вердегийн багтай хийсэн билээ. Энэ тоглолт хэний ч таамаглалгүйгээр 0:0 тэнцээгээр өндөрлөсөн. Анхныхаа ДАШТ-д оролцож буй Кабо Вердегийн багийн хаалгач Жоземар Диаз тоглолтын гол баатраар нэрлэгдэн Испанийн багийн олон довтолгоог амжилттай хааж чадсан. Энэ тоглолтын дараа Жоземар Диазын инстаграм хуудсыг дагагчийн тоо нэг өдрийн дотор 48 мянгаас 5.5 саяд хүрлээ.
600 мянган иргэнтэй арлын улсаа төлөөлөн 40 насандаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тоглож буй Диазын ур чадвар ч багийн тоглолтод гол нөлөө үзүүлсэн. Ийнхүү хаалгаа хуурай манаж чадсан Жоземар Диаз дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татаж эхлэв.
