
"Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг банкнаас бэлэн 200 мянган ам.доллар алга болсон" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн банкны нягтлан бодогч Э нь бэлэн мөнгө хадгалах сэйфийг хууль бусаар онгойлгон нийт 200 мянган ам.долларыг хулгайлан авч өөрийн болон нөхрийнхөө хэрэглээний зээлийг төлөх зорилгоор хувьдаа ашигласан нь тогтоогдсон байна.
Уг хэргийг шүүхэд шилжүүлж шүүхээс яллагдагч Э-д ял оногдуулжээ.
Иймд албан байгууллага, ААН-үүд дотоод хяналтаа сайжруулах, санхүүгийн хариуцлагатай ажилтнууд хууль тогтоомжийг чанд сахин мөрдөх, гэмт хэргийн талаар мэдсэн, харсан, сэжигтэй санагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.
Санхүү, эд хөрөнгөтэй холбоотой аливаа хууль бус үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.