Тэрээр "Эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдын үндсэн цалингийн 15 хувийн нэмэгдэлд 181 тэрбум төгрөг шаардлагатай. Манай салбарын дундаж цалин боловсролын салбартай харьцуулахад арай өндөр байгаа учраас 20 бус 15 хувь нэмэх нь зүйтэй гэж үзсэн. Эмч нар ажилласан жилээсээ шалтгаалж өөр өөр цалин авч байгаа. 1-4 жил ажилласан эмч нэмэгдэлтэйгээ нийлээд 1.8-2.5 сая, 5-10 жил ажилласан эмч нар 2.5-3 сая, 10 жилээс дээш жил ажилласан эмч нар 3-3.5 саяын цалин авч байгаа. Жижүүрт хоносны нэмэгдэл зэрэг нь ороод шүү. Жижүүрт хонодоггүй эмч нар тийм өндөр биш гээд байдаг юм" гэв.