
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа өндөрлөлөө. Энэ даваанд сумын цолтой хоёр бөх давж, гурвын даваанд барилдахаар болоод байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат сумын заан Ж.Буянхишиг Төв аймгийн Аргалант сумын харьяат усын заан Д.Амгаланбаатараар хоёр давлаа.
Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат сумын заан Б.Бат-Эрдэнэ Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат улсын харцага Л.Пүрэвжаваар хоёр давав.
Удахгүй хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэлнэ