
Зарим иргэн нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаар дамжин мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жорыг давтан бичүүлж байгааг Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.
Тухайлбал, нэг иргэн 12 аймаг болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлж, мансууруулах эмийн жор бичүүлсэн тохиолдол бүртгэгджээ. Иймд хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, эмийн жор бичилт, олголтын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмийн сангийн ажилтнуудад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг анхаарууллаа.