Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Эрх баригч МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай, чиглэл өгөх тогтоол батлах тухай, бусад гэсэн гурван асуудал хэлэлцэж байна.
Хуралдааныг удирдаж байгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа.
Бага хурлын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуулт асууж, үг хэлж дууссан бөгөөд санал хураалт удахгүй эхлэх гэж байна. Тус намын дүрмээр нууц санал хураалтаар нэр дэвшигчийг сонгох учиртай.