
УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэн. Түүнийг УИХ-ын даргаар сонгох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч АН-ын бүлэг завсарлага авлаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын даргатай холбоотой зохицуулалт бүхий хуулийн төслийг АН-ын бүлгээс өргөн барьсан байгаа. Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлэгт ярилцаж хэлэлцэх асуудал байна. Тиймээс АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна" гэв.
Харин хуралдааныг даргалагч, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ АН-ын бүлэгт ажлын нэг хоногийн завсарлага өглөө.