
Ирэх хоногуудад буюу энэ сарын 22-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, энэ сарын 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи маргааш буюу энэ сарын 22-нд говь, талын нутгаар, энэ сарын 23-нд тал хээрийн нутгаар, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -6...-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.